Бүтээгдэхүүн үйлчилгээ
Япон хэлний сургалт
Япон хэлийг анхлан суралцаж буй сурагчид мөн япон хэлээ сайн ойлгохгүй хоцрогдолтой байгаа сурагчид, япон улсад сурах болон өвөл, зуны амралтаараа сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагч, залууст зориулсан эрчимжүүлсэн танхимын сургалт. (Сургалтанд бүртгүүлснээр Манай төвөөс эрхлэн гаргадаг япон хэлийг анхлан сурч буй сурагчдад зориулсан 3 төрлийн ном сурах бичиг үнэгүй дагалдана)
Сарын төлбөр: 300'000₮
Токио хотын аяллын хөтөлбөр
Дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан Токио хотын алдарт 10 газраар аялах аяллын хөтөлбөрт Tokyo Disneyland, Asakusa, Ueno Zoo Park, Tokyo Tower, Rainbow Bridge, Miraikan, Teamlab*Planets, Gundam, Tokyo Sky Tree, Aqua Park зэрэг Токио хотод үзэж болох бүхий л алдартай газруудын үзвэр багтсан байгаа бөгөөд хүүхэд тань гадаад орон, шинэ соёлтой танилцахын зэрэгцээ бие даах чадвар сууна.
Төлбөр: 3'600'000+Тийз
Канто олон улсын ахлах сургуулийн боловсролын хөтөлбөр
Канто олон улсын ахлах сургуулийн Кацү-Үра кампуст буюу Токио хотоос 40км зайд байрлах үзэсгэлэнт далайн эрэг дээр байрлаж хичээллэнэ.
10 хоногийн эрчимжүүлсэн сургалтын хүрээнд хэлний түвшнээ богино хугацаанд ахиулах бөгөөд Японы цайны ёслол, бийрэн бичлэг, кэндо, япон үндэсний хоол хийж сурах зэрэг хичээлээс гадуурх өргөн цар хүрээтэй соёлын хичээлд хамрагдана.
Tokyo Disneyland, Hachiko, Tokyo Sky Tree, Asakusa, Ueno Zoo Park зэрэг Токио хотын алдарт газруудаар аялах дурсамжаар дүүрэн аяллуудыг багтаасан.
Төлбөр: 8'800'800
Сурагч солилцооны хөтөлбөр
Японы ахлах сургуульд Япон сурагчидтай хамт суралцах бөгөөд сурагчид соёлын ялгаатай байдлын талаар ойлголттой болж, дасан зохицох чадварт суралцахаас гадна хувийн санхүүгээ удирдаж сурах зэрэг олон олон давуу талай хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийг Японы Яамагүчи муж дахь Сабиэрү ахлах сургуультай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хичээлийн бус цагаар Японы 4 мужын 12 гарзаар аялах аяллын хөтөлбөр ч мөн багтсан.
Сурагчид Япон соёлын хичээлүүд, дугуйлан, монгол соёлын өдөрлөг зэрэг хичээлээс гадуурх олон олон хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Төлбөр: 11'200'000
Яагаад манай хөтөлбөрүүд гэж?
Манай хөтөлбөрүүдэд хамрагдснаар таний хүүхэд бие даах чадварт маш сайн суралцахаас гадна ирээдүйн олон олон боломжийн үүд хаалга нээгдэх юм.
Жишээ нь глобал соёлд суралцана:
Хүүхэд өөр соёлыг бодитоор мэдэрч, ертөнцийг үзэх үзэл, ойлголтоо өргөжүүлдэг.
Ажлын байрны боломж:
Олон улсын туршлагатай байх нь ажил олгогчдын дунд маш их үнлэгддэг.
Манай хөтөлбөрүүд сурагчийг дасан зохицох чадвар, багийн ажиллагаа, шинэ зүйлд нээлттэй байхад сургадаг ба ирээдүйд аль ч улсад ажиллахад сайн суурь болдог.
