Японы сурагч солилцооны хөтөлбөр
Сурагч солилцооны хөтөлбөр
ЕБ-ын хичээл, хувь хүний хөгжил, гадаадад сурах бэлтгэл сургалт, 4 мужийн аялал, япон соёлын хичээлүүд, дугуйлан хосолсон япон сурагчидтай хамт японы ахлах сургуульд сурах 21 хоногийн сурагч солилцооны хөтөлбөр
Давуу талууд
Сурагчид соёлын ялгаатай байдлын талаар ойлголттой болж бусадтай дасан зохицох чадварт суралцахаас гадна хувийн санхүүгээ удирдаж сурна
Давуу талууд
Хэлний түвшнээ богино хугацаанд ахиулахаас гадна хичээлээс гадуурх хөтөлбөрүүд болох япон соёлын хичээлүүд, сайн дурын ажил, монгол соёлын өдөрлөг, өдрийн аялал, дугуйлан, дэлгүүр хэсэх зэрэг баялаг хөтөлбөр
Сабиэрү олон улсын ахлах сургуулийн танилцуулга
サビエル高等学校 (Xavier High School)
Байршил
Японы Яамагүчи мужын Санё-Онода хотод байрладаг бөгөөд олон улсын ахлах сургууль бөгөөд 1962 онд байгуулагдсан түүхтэй.
Олон улсын сурагч солилцооны хөтбөлбөр
Сабиэрү олон улсын ахлах сургууль нь 2002 оноос хойш дэлхийн 10 гаруй улстай хамтран сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 оноос ГОЭН ДЕВЕЛОПМЕНТ ХХК -тай хамтран сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 300+ дунд болон ахлах ангийн сурагчидыг энэхүү хөтөлбөртөө хамруулаад байна






